Баянзүрх дүүрэг дэх 27 их, дээд сургуульд 37.700 гаруй оюутан суралцдаг. “Баянзүрх дүүргийн хөгжилд оюутны оролцоо” сэдэвт анхдугаар зөвлөгөөн өнөөдөр болов. Зөвлөгөөнийг Баянзүрх дүүргийн хөгжил, оюутнуудын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд гэсэн дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд явуулж, оюутнууд илтгэл тавьж, шилдгүүдээ шалгаруулсан.