Зөвхөн манай оронд байдаг монгол бөхөн алс хязгаар нутаг буюу Ховдын Хар ус, Дөргөн нуур, Хүйс, Шаргын говьд тархан нутагладаг. 2002 онд тохиосон зуднаар 750 хүрч цөөрсөн энэ амьтан өдгөө өсөж, 13.800 орчим тоо толгой болсон ч гэлээ нутаглаж буй газарт нь ган, зуд тохиовол сүргээрээ устаж үгүй болох аюултай юм.
Харин өнгөрсөн өвөл 40 гаруй бөхөн уугуул нутаг буюу Увс аймгийн Завхан сумын нутагт очиж өвөлжжээ. Ховор амьтан хуучин тархац нутагтаа эргэн очих нь тухайн амьтныг хамгаалах ажил үр дүнд хүрч, тоо толгой нь өсөж байгаагийн нотолгоо болдог аж.
Б.ДЭН