Балбын Вант Улсад хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүний амь нас эрсдэж, эд материалын их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Балбын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэв.
Энэхүү тусламжийн хүрээнд, шархыг эдгээх, шархны төлжилтийг түргэсгэх зориулалтын панкибсин, хоромхон зэрэг үндэсний үйлдвэрийн эм, эмийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж, гамшгийн голомтод хүргэхээр ажиллаж байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ.