УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх хайрханаа ойжуулах аяныг өрнүүлэхээр болжээ. Маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр иргэдийнхээ хамт эхний 500 модоо суулгах юм байна. Тэрбээр “Баянзүрх хайрхан нь хэдхэн жилийн өмнө битүү модтой уул байсан. Харамсалтай нь байгалийн гамшиг, түймэр, хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас бүх мод шатаж үгүй болсон. Иймээс ойжуулах ажлыг дэс дараалалтай ажлыг тасралтгүй явуулж, байгалийн унаган төрхийг нь сэргээнэ” гэлээ. Мөн тэрбээр мод тариад зогсох биш, модоо арчлах нь хамгийн чухал. Иймээс мод арчилгааны асуудлаа мэргэжлийн компанид гэрээгээр хариуцуулна хэмээсэн юм.
Ж.Батзандан гишүүн ирэх зургадугаар сарын 1 хүртэл Баянзүрх хайрхнаа ойжуулах ажлыг өрнүүлэх бөгөөд иргэд аж ахуй нэгжүүдийг идэхтэй оролцохыг уриаллаа.