Онцгой байдлын албанд гамшиг судлалаар магистрын зэрэг хамгаалсан анхны албан хаагчид дипломоо гардан авлаа. Гамшгаас хамгаалах менежментийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 2013 оноос Хууль сахиулахын их сургуульд Гамшиг судлалын магистрын сургалтыг эхлүүлсэн юм.
Дээрх зэргийг Онцгой байдлын ерөнхий газрын гурав, нийслэлийн Онцгой байдлын газрын тав, Аврах тусгай ангийн дөрөв, Уул уурхайн аврах ангийн нэг, Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын албаны тэнхимийн дөрөв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн долоо, нийт 24 албан хаагч хамгаалсан байна.