Засгийн газрын хуралдаанаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэхийг даалгасан. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт тэрбээр “Монголын ноос ноолуурын холбоо” болон үйлдвэрлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Аж үйлдвэрийн яам зээлийн хүүг жилийн есөн хувиас ихгүй байхаар арилжааны банкуудтай тохиролцжээ. Эргэлтийн хөрөнгийн зээл олгох зарчим өнгөрсөн жилийн схемтэй адил байхыг мөн энэ үеэр онцоллоо.