Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд явагддаг улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын эхний хагаст Дархан-Уул аймагт зохион байгуулагдахаар болжээ.
Тус аймгийн тамирчид 2000 оноос хойш тасралтгүй улсын аваргын тэмцээнд оролцож ирсэн бол өнгөрсөн жил багаараа аваргын цомыг авч байжээ. Харин энэ жилийн тэмцээнд өмнөх оны амжилтаа бататгахаар 20-иод тамирчин бэлтгэл сургуулилтаа хийж байна. Улсын аваргын тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 төрлөөр явагдах тул оролцох тамирчдаа дэмжихээр Дархан сумын ЗДТГ-аас бэлтгэлийн хувцасаар хангасан бол аймгийн ЗДТГ-аас тэмцээний шагналын сангийн асуудлыг шийдвэрлэхээр болсонд туйлын баяртай байна гэж аймгийн ХБИ-ийн зөвлөлийн тэргүүн Б.Батсүх ярилаа.