Балбын Вант Улсад хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүний амь нас эрсдэж, эд материалын их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Балбын ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн.Энэхүү тусламжийн хүрээнд, шархыг эдгээх, шархны төлжилтийг түргэсгэх зориулалтын Панкибсин, Хоромхон зэрэг үндэсний үйлдвэрийн эм, эмийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж, гамшгийн голомтод хүргэх болжээ. Мөн иргэд, аж ахуй нэгж, албан байгууллагуудын зүгээс хандивын аян өрнүүлж эхлээд байгаа юм. Манай улсаас эхний тусламжийг ЭСЯ-аараа дамжуулан олгоод байна. Балба улсад тог цахилгаан, харилцаа холбоо, интернет тасарч, байнгын чичэрхийлэлтэй байгаа аж.