Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1294 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 37 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан дөрвөн хүн, дээрэмдэх гэмт хэрэг хоёр, хүчиндэх гэмт хэрэг нэг, хулгайлах гэмт хэрэг 13, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг нэг, танхайрах гэмт хэрэг долоо, зам тээврийн хэрэг 12, осол есгарч 16 хүн гэмтсэн байна.