Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгад улсын төсвийн 250.4 сая төгрөгөөр их засвар хийх гэнэ. Ийн нийслэлийн Засаг дарга Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай захирамж гарган, засвар хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо байгуулахаар болов.
Мөн Худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болголоо.
Э.ЦЭЦЭГ