Монголын Залуучуудын Холбоо 2015 оныг залуусаа “Бүтээе” уриан дор сар бүрийг өөрийн нэршилтэй болгож, үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулж байгаа бөгөөд тавдугаар сарыг “Ногоон” сар болгон зарлажээ.
Үүний нэг томоохон арга хэмжээ болох Багануур дүүрэгт мод тарих өдөрлөгийг энэ амралтын өдөр зохион байгууллаа. Мод тарих өдөрлөгт МЗХ-ны гүйцэтгэх хорооны залуус, Багануур дүүргийн залуучуудын холбооны тэргүүн, тэргүүлэгч гишүүд, Оргил өөд клубынхэн болоод Эрдэнэ сумын МСҮТ-ийн 150 залуу нэгдэж “Korean Air” компанийн төгөлд 3300 мод тарьжээ. Тус арга хэмжээг Монголын Залуучуудын Холбоо нь өнгөрсөн жилээс хэрэгжүүлж байгаа бөгөөд 2014 онд 3500 мод тарьсны 98 хувийн ургалттай байна.
Залуу хүний хийх ёстой гурван үйлийн нэг нь мод тарих гэдэг. Түүнчлэн орчны цэвэр, аюулгүй байдал, нийслэл хотын хөгжилд залуучууд бидний оролцоо хамгаас чухал гэж үзсэн олон олон залуус энэхүү арга хэмжээнд идэвхтэй хамрагдлаа. Эдгээр залуусын өдрийн хоолыг хилийн цэргийн 0252 дугаар ангийн байлдагчид бэлдэж, хээрийн амттай хоолоор нийт залуусаа дайлжээ.