Улаанбаатар хотын Цагдаагийн Газар, Монголын Оюутны Холбоо хамтран хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
Бүртгэл өнөөдрөөс энэ сарын 15-ныг дуустал 09.00-18.00 цагийн хооронд Монголын оюутны холбооны байранд болох юм. Сонирхсон оюутнууд бүртгүүлэхээр ирэхдээ Иргэний үнэмлэхний хуулбар, Сургуулийн суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт, хоёр хувь цээж зурагтай ирээд анкет бөглөх шаардлагатай аж.