Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 16-18-нд манай улсад төрийн айлчлал хийх гэж байгаа билээ.
Энэ үеэр Хүндэтгэлийн чуулган хийх захирамжийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболд гаргасан байна. Хүндэтгэлийн хуралдаан энэ сарын 17-ны 12.00 цагт болох бөгөөд энэ үеэр ноён Нарендра Моди үг хэлэх аж.
Энэ нь Энэтхэг улсын Ерөнхий сайдын хувьд манай улсад хийж буй анхны айлчлал юм байна. Мөн Монгол, Энэтхэг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буйгаа онцлог юм.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийж, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын З.Энхболд нарт тус тус бараалхана.
С.УУЛ