Айргаараа алдартай Булган нутгийнхан энэ сайхан ундаа болон түүнийг хийх зан үйл, арга технологийг ЮНЕСКО-д бүртгүүлэх хүсэлтэй байгаа аж. Энэ тухай хүсэлтээ албан ёсоор ажил хэрэг болгохоор Булган аймгийн нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Дайвий–Од саяхан Соёлын өвийн төвийн дарга Г.Энхбаттай уулзсан байна.
Монгол түмний эртний идээ ундаа болсон айргийг хэрхэн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх талаар энэ уулзалтаар ярилцсан төдийгүй энэ ажлыг юунаас эхлүүлэх, цаашид тухайн өвийг хадгалан хамгаалах талаар санал бодлоо солилцжээ. Өдгөө энэ ажил судалгааны шатандаа яваа юм байна.
М.ТЭРГЭЛ