Урьд сард Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн 95 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулахад цөөн тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна.
Бүртгэгдсэн гэмт хэрэгт иргэдийн өмчийн хулгайн хэрэг хамгийн өндөр хувийг эзэлсэн хэвээр байгаа бол замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 11 тохиолдлоор хоёрдугаарт жагсчээ.
Оны эхний улиралд залилан мэхлэх гэмт хэрэг гараагүй байсан. Харин дөрөвдүгээр сард ийм 5 хэрэг бүртгэгдсэн байна.
Дэлгэрхангай, Цагаандэлгэр,Сайнцагаан суманд гэмт хэрэг 2- 3 дахин өссөн бол Адаацаг, Говь- Угтаал, Гурвансайхан, Дэлгэрцогт, Дэрэн, Луус, Өлзийт, Хулд, Эрдэнэдалай суманд гэмт хэрэг 25- 60 хувь буурчээ. Гэмт хэргийн илрүүлэлт 49 хувьтай байгааг Цагдаагийн газраас мэдээллээ.