Улаанбаатар хотноо болж буй ойн нөхөрлөлүүдийн үндэсний зөвлөлгөөнд Хөвсгөл аймгаас 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Зөвлөлгөөнөөс дэвшилтэт туршлагаа хуваалцаж дараагийн шинэ шатанд гарах арга замаа хамтран хэлэлцэж тодорхойлохоороо онцлог гэнэ.
Ойн нөхөрлөлүүд нэгдэн үр дүнтэй ажилласнаар монгол орны модны нөөц нэмэгдэх, хулгайн мод бэлтгэх, эзэнгүй түймэр гардаг асуудал ард үлдэж байгалиа унаган төрхөөр нь хадгалан үлдэх ач холбогдолтой ажээ. Хөвсгөл аймгийн хэмжээнд ой модоо хамгаалах, арчлан тордох, цэвэрлэх зэрэг ойн чиглэлээр 300 орчим нөхөрлөл үйл ажиллагаагаа явуулж байна.
Аймгийн хэмжээнд Жаргалант суманд хамгийн олон нөхөрлөл байгуулагдсан бол нөхөрлөл нь ажлын болоод хамтын үр дүнгээрээ Хатгал тосгон, Түнэл сумын нөхөрлөлүүд бусдыгаа тэргүүлж байгаа гэнэ.