Геологи, уул уурхайн салбарын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, олон нийтэд хандсан ажил зохион байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлэхээр Уул уурхайн яам, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Уул уурхайн яамнаас Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, ШУТИС-ийн геологи, уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг нар гарын үсэг зурсан байна. Уг санамж бичгийг байгуулсанаар талууд геологи уул уурхайн салбарын бодлогын судалгаа, эрдэм шинжилгээний ажил хамтран гүйцэтгэх юм байна. Мөн геологи, уул уурхайн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх урт болон богино хугацааны сургалт явуулж, оюутны үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, уг салбарын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах аж.