Улаанбурхан өвчний тархалт их байгаатай холбогдуулан энэ сарын 15-25-ны хооронд нийслэлийн таван сараас есөн нас хүртэлх хүүхдүүдэд вакцин тарихаар болсон байна. Тиймээс эцэг, эх асран хамгаалагч нарыг хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулахыг холбогдох албаныхан уриаллаа