“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани энэ оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцуулав. Энэ хугацаанд “Оюутолгой”-н орлого 426.2 сая ам.долларт хүрсэн бөгөөд алтны өндөр агууламж бүхий 167.700 тонн баяжмал борлуулсан нь үүнд нөлөөлсөн аж. Хоёрдугаар улиралд баяжуулах үйлдвэрт өндөр агуулгатай хүдэр боловсруулах төлөвтэй бөгөөд үйлдвэрлэл нь нэмэгдэхээр байгаа гэнэ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газартай хийж буй хэлэлцээрт ахиц гарч буйг тэмдэглэжээ.
Мөн энэ сарын эхээр “Turquoise Hill Resources” нь “SouthGobi Resources”-ийн 56.1 сая ширхэг хувьцааг “Novel Sunrise Investments”-т зарахаар тохиролцсон нь хүчингүй болсныг энэ сарын эхээр мэдээлснээ дурджээ. Нэгдүгээр улиралд “Turquoise Hill Resources” компани 96.2 сая ам.долларын ашигтай ажилласан байна.
Ц.Болор