Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч П.Туяат даргалан явуулсан хурлаас Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Энхтөрийг булш сүйтгэн, эд зүйлийг нь тоносон гэм буруутайд тооцож, зургаан сар баривчлах ял шийтгэлээ. Тэрбээр тус дүүргийн IX хорооны нутаг, Баруун Баян-Уулын 18-06 тоотод байх өөрийнхөө хашаанд 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан цорж лам Санжжавын занданшуулсан шарилыг худалдахаар хадгалж байсныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн юм. Хэдийгээр мөрдөн байцаах байгууллагынхан уг шарилыг худалдах гэж байсан гэдгийг тогтоогоогүй ч Архангай аймгийн Цахир сумын нутаг Содномдаржаа ууланд байсан хоёр шарилаас нэгийг нь тонож авчирсан болохыг баталсан билээ.