Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын хамт олон Монгол-Туркийн нэрэмжит төв цэцэрлэгт хүрээлэнд "Сонгодог төгөл" байгууллаа.
Тэд 2000 гаруй шар хуйс болон гацуур мод тарив. Тэдний санаачилгыг дэмжин мод тарих үйл ажиллагаанд СБД-ийн ЗДТГ, Туркийн ЭСЯ, Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, ”ТИКА" байгууллагын удирдлагууд, УДБЭТ-ын уран бүтээлчид болон албаны бусад хүмүүс оролцов.