“Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтын дагуу өнгөрсөн жилээс "Оюутан цагдаа" хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн. Энэ зун ажиллах "Оюутан цагдаа" хөтөлбөрийн хуваарь гарчээ.
“Оюутан цагдаа” хөтөлбөрийг Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо хамтран хэрэгжүүлдэг. Өмнөх жил 88 оюутан цагдаа ажилласан бол энэ жил 100-150 оюутан цагдаа ажиллах аж. Тус хөтөлбөрт хамрах сонирхолтой англи хэлний анхан болон дунд шатны мэдлэгтэй оюутан залуусыг энэ сарын 11 - 15 - ны хооронд Монголын Оюутны холбооны байранд бүртгэж байна. “Оюутан цагдаа” хөтөлбөрт бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар, сургуулийн тодорхойлолт, хоёр хувь цээж зураг, анкет / МОХ-ны байранд ирж бүртгүүлэхдээ бөглөх / бүрдүүлэх юм.