Говь-Алтай аймгийн Орон нутгийг судлах музейгээс нийт 18 сумын соёлын төвийн ОНСТ-ын ажилтнуудын урлан бүтээсэн макетийн үзэсгэлэнг зохион байгууллаа.
Дэлхийн музейн өдрийн хүрээнд “Ирээдүйн Алтай” сэдвийн дор зохион байгуулсан эл арга хэмжээнд Халиун сумын Цагаан голын “Аялал жуулчлал”-ын бүсийн макет бүтээл 1-р байр, Цээл сумын “Төсөвт байгууллагуудын цогцолбор” бүтээл 2-р байр, Шарга сумын “Шинэ соёлын төв” бүтээл 3-р байр, Дэлгэр сумын “Шинэ сум”, Бугат сумын “Шинэ соёлын төв” бүтээлүүд тусгай байрын шагналыг тус тус хүртлээ.
Мөн аймгийн музейн болон сумдын орон нутгийг судлах танхимын ажилтнуудын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан байна. Д.Тулгабаатар ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, Д.Энхбаатар ахлагчтай баг хоёрдугаар байрыг тус тус эзлэн аймгийн музейн өргөмжлөл, алт, мөнгөн медаль хүртэн мөнгөн шагналаар шагнагдсан байна.