Эрүүл мэндийн салбар үүсгэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн хүрээнд амьдралын зөв хэвшлийн төлөө алхам алхмаар хамтдаа аяныг бүх сум тосгод, албан байгууллага аж ахуйн нэгжүүдээр аялуулж эхэллээ.
Хэнтий аймгийн анхны эрүүл мэндийн байгууллага 1925 оны 11 дүгээр сард Өндөрхаан уулын хошуунд анхны эмнэлэгийн суурь болох 2 эсгий гэртэй, нэг оточ эмч, эм боогч, зарлага, галчтай анхны орчин цагийн эмнэлэг ажиллаж эхэлсэн түүхтэй. Тус хамт олон байгууллага хамт олныхоо эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийг дэмжих таатай орчинг бүрдүүлж, байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, дэмжих, эрүүл мэндийн салбарын түүхт 90 жилийн ойд сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Амьдралын зөв хэвшлийн төлөө алхам алхмаар хамтдаа уриан дор бүх сум,тосгоны албан байгууллага,аж ахуйн нэгжүүдээр тугийг аялуулж эхэлжээ.
Уг туг нь нэг байгууллага дээр 3 хоног аялах бөгөөд аялах хугацаанд тухайн байгууллагууд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажээ. Үүнд эрүүл мэндийг дэмжих орчин аюулгүй орчинд ажиллах, сурах алжаал тайлах, амрах нөхцөл байгууллагын гадаад орчны тохижилт, эрүүл мэндийн үйл ажиллагаанд хамт олны оролцоо ба хувь хүний зан үйлийн өөрчлөлт, эрүүл мэнд ба нийгмийн үйлчилгээ гэсэн ажлуудыг өрнүүлснээр нь эрүүл мэндийг дэмжих шалгуур үзүүлэлтийг хангах идэвх санаачлага гаргасан эхний 3 сумыг 1-3 байр эзлүүлэн шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнах ажээ.