Булган аймгийн Булган сумын Нутгийн зөвлөлөөс санаачилан хэрэгжүүлж буй Бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэн төслийн нээлтийн ажиллагаа "Мод тарих үндэсний өдөр"- тэй давхцуулан хийж, иргэд аймаг даяараа 2 өдрийг мод тарьж өнгөрүүллээ.
Булган аймгийн 16 сум, аймгийн ЗДТГ-н харъяа хэлтэс агентлагууд бүгд идэвхитэй оролцож хайлаас, монос, сакура, гацуур, улиас, нарс зэрэг 12 мянган модыг энэхүү цэцэрлэгт хүрээлэнд тарилаа. Нийгмийн даатгалын хэлтэс улсын бүртгэлийн хэлтэс, боловсрол соёлын газар, ЕБС – ууд, МСҮТөвүүд, эрүүл мэндийн газар, нийгмийн хөгжлийн хэлтэс, хувь хүмүүс оролцов.
Тарьсан модоо одоо арчилж ургуулна гэдэг том ажил үлдлээ гэдгийг Булган аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат яриандаа дурьдлаа.
Тус аймгийнхан энэ жил сакураг шинээр анх тарьжээ.