Баянгол дүүргийн VIII хорооны 16 дугаар байрны зургаан давхарт өчигдөр гал гарчээ. Үүний улмаас гэрт байсан долоон настай хүү амиа алдах аюултай байсныг НОБГ-ын албан хаагчид аварсан байна.
Дуудлагын дагуу Аврах, гал унтраах X ангийнхныг очиход гал гарч буй айлд долоон настай эрэгтэй хүүхэд гаднаасаа цоожлуулсан, хаалгыг гаднаас нь онгойлгох боломжгүй байжээ. Гал сөнөөгчид долдугаар давхрын айлын цонхоор дамжин зургадугаар давхарт орж, хүүхдийг утаа, угаар болсон орчноос гаргаж, амийг нь аварчээ.
Мөн өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн X хороо, Улаанхуарангийн 11 дүгээр гудамжинд гэр, “Мицибуши” маркийн суудлын автомашин шатсаны улмаас насанд хүрсэн нэг хүн, дөрөв болон зургаан настай хоёр хүүхэд түлэгдсэн байна.