Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.06.16/ хуралдаанаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай”, “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс танилцуулсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулах нь зүйтэй хэмээн тогтсон юм.
Түүнчлэн Эрчим хүчний тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийн нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.