Монголын Лектор Төв, Хөх цэрэг клуб хамтран эх оронч Монгол хүүхэд “Хөх цэрэг” аяллыг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Аяллын багийнхан Улаанбаатараас Хөвсгөл далай хүртэл 1800 километр замыг туулах ба 150 хүүхэд оролцоно. Аялал энэ сарын 29-нд Сүхбаатарын талбайгаас эхэлж, долдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод ирэх юм. Тэд Хөвсгөл хүртэл аялахдаа Дархан, Орхон, Булган, Хөвсгөлийн чиглэлээр есөн өдөр аялахдаа Амарбаясгалант хийд, Урантогоо зэрэг түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар орох юм.
Мэргэжлийн эмч, онцгой байдлын аврагч, хэв журмын цагдаа нар аялагчдын аюулгүй байдалд анхаарна. Аялалын үеэр хувь хүний хөгжил, суралцах чадвар, төлөвшил, түүх танин мэдэхүйн сургалт явуулж олон сонирхолтой тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж буй гэнэ.