Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталжээ. 2015-2021 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 16000, аймгийн төвүүдэд 4000 айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх юм байна.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хандивлагч орнуудын зээл, хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх аж.
2014 оны байдлаар манай улсын нийт өрхийн 28 хувь нь инженерийн дэд бүтцэд холбогдсон орон сууцанд, үлдсэн хэсэг нь гэр хороололд амьдарч буй юм. Түүнчлэн улсын хэмжээнд 22.9 мянган өрх орон сууц түрээслэн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ.