Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран захиргааны хяналтыг сайжруулах 45 хоногийн аян зарлажээ. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст Хорих ялаас хугацаанаасаа өмнө тэнсэн суллагдсан болон хорих ял нь тэнслэгдсэн этгээдэд тавих хяналтыг сайжруулах 45 хоногийн аяныг хэрэгжүүлж байна. Өнөөдөр энэхүү аяны хүрээнд “Талархал” нэртэй зөвлөлгөөн зохион байгууллаа. Зөвөлгөөнд дүүргийн I Прокурорын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Цагдаагийн I хэлтэс хамтран 1-8 дугаар хорооны Шүүхээс тэнсэн болон хорихоос тэнсэн харгалзах ялтай 42 иргэдийг оролцуулж, сургалт зөвөлгөөн зохион байгуулав. Талархал нэртэй сургалт зөвөлгөөнд байгаа энэхүү сургалт зөвөлгөөнд тэнсэн болон тэнсэн харгалзах ялтай иргэдэд Итгэл найвдарын хуудас болон Талархлын хуудас гардуулж сургалт, зөвлөлгөөнд оролцож буй иргэдийн эрх ашиг, тэдний нийгмийн байр суурийн талаар илтгэл хэлэлцүүлж, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Санамсар болгоомжгүй үйлдэл, нэг удаагийн алдаанаас болоод хүнд, хүндэвтэр биш гэмт хэрэгт холбогдон тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн иргэдэд ажлын байр болоод хууль эрхзүйн холбогдох мэдээллийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа С.Буянжаргал нээж, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтсийн чиг баримжаа өгөх мэргэжилтэн Б.Ичинхорлоо, Дүүргийн I прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Ууганбаяр , Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Ганбаяр мэдээлэл хийж тэдний санал бодол, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.