Дөрвөн настай охиноо онц хэрцгийгээр зодож, амийг нь бүрэлгэсэн Д.Цогт, Г.Маралмаа нарын шүүх хурал 18.20 цагт дуусаж,эл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болжээ. Сэжигтнүүд шүүх хуралд “Цогт тэлээгээр зодсоны улмаас охин нас барсан. Өмнө нь хоёр ч удаа шатнаас унаж байсан удаатай”, “Маралмааг охины минь аминд хүрнэж гэж санасангүй. Цэцэрлэгт явж байсан бол өнөөдөр охин минь амьд байх байлаа” хэмээн бие биеийнхээ эсрэг мэдүүлэг өгч байв.
Харин Улсын яллагч шүүгдэгч Г.Маралмаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-т зааснаар 23 жил, Т.Цогтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 118 дугаар зүйлийн 118.1, 246 дугаар зүйлийн 246.1-т зааснаар буруутгаж таван жилийн хорих ял төлөвлөсөн байсан юм.