Өмнөговь аймгийн Ханбогд сум гурван давхар, 50 ортой эмнэлэгтэй болжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд үүдийг нь нээсэн энэ эмнэлгийг улсын төсвийн 5.4 тэрбум төгрөгөөр барьсан байна. Бусад суманд байтугай зарим аймагт байхгүй барилгатай энэ эмнэлэг сум дундынх учраас зэргэлдээх сумдын иргэдийг ч хүлээж авах аж.