Баян-Өлгий аймгийн Өлгий хотын гудамжнуудад хяналтын дүрс бичлэгийн камер, гэрэлтүүлэг тавих ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ.
Аймгийн удирдлагын санаачлага болон УИХ-ын гишүүн А.Бакейн дэмжлэгээр хэрэгжүүлсэн уг төслийн үр дүнд Өлгий хотын бүх хэсгийг дөчин есөн цэгт, замын орж гарах дөрвөн чиглэлд байрлуулсан хяналтын камераар хянах, улмаар замын хөдөлгөөний зөрчлийг багасгах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт бүхий 815 сая төгрөгөөр байршуулсан камерууд нь Швед улсын "Аксес" фирмийнх бөгөөд аль ч улиралд тасралтгүй ажиллах чадвартай, машины дугаар танигчтай юм байна.