Завхан аймгийн 81 гайхамшиг цуврал номд “Түгээмэл тархацтай 9 мал, амьтаны тухай өгүүлэх” зургадугаар боть хэвлэгдэнэ.
Энэхүү ботид ноосны чанар, мах, сүүний гарцаараа алдартай Сартуул хонь, ноолуурын өндөр ашиг шимтэй Буурал омгийн ямаа, Тэсийн голын адуу, Отгоны жинхэнэ монгол хоточ банхар зэрэг 9 зүйлийн амьтад багтах юм. Харин “Тахилгат хайрханы таван зүйл, 9 төрлийн тансаг ургамал, жимсний тухай” долдугаар ботид Отгонтэнгэр хайрханы тагд хосоороо ургах Вансэмбэрүү, Дөрвөлжин сумын нутагт орших Хар бутны зэрлэг чацаргана, нэрс, улаан хальст сармис гэх зэргийн 9 зүйл ургамлын тухай гарах юм.