Ч.ТУЯА
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтын орох чиглэлээр өнөөдөр өглөө буюу 6 дугаар сарын 18-нд ОХУ-ын иргэн Б. Р. В нь “Тоёота” маркийн У579КЕ03RUS дугаартай автомашинд “Вorner-KMB77” маркийн хийн гар буу, 17 ширхэг сумыг нууж улсын хил нэвтрүүлэхийг завджээ. Уг зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч сонор сэрэмжтэй ажиллаж илрүүлсэн байна. Тус газраас иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулав