Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор ОХУ-ын иргэн Б.Р.В өнөө өглөө хийн гар буу, 17 ширхэг сумын хамт нууж, улсын хил нэвтрүүлэхийг завджээ. Тэрбээр “Toyota lexus RX330” маркийн У579КЕ03 RUS дугаартай автомашинд “Вorner-KMB77” маркийн хийн буу авч явсныг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлсэн байна. Тиймээс улсын хил нэвтрэхдээ санаатай болон санамсаргүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг иргэд автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг тус газраас анхаарууллаа.