Твиттерт ийм утга бүхий бичвэр өнөөдөр трэнд болж буй. Харин уг бичвэрийг нийтэлсэн хүн нь Монголд ажилладаг америк эмэгтэй. Ардчилсан намын зөвлөхөөр ажилладаг Энн Алтмэн “Шангрилагийн шинэ барилгыг хүүхдийн тоглох талбай дээр барьсан. Иргэд нь үүнд ихэд бухимдсан хэдий ч ямар нэгэн зүйл хийж чадсангүй” хэмээн бичсэн байна. Харин “Линкедин” хуудсандаа “Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр монгол ахуйг орчин үеийн хэв маягтай хослуулсан зочид буудал үүдээ нээлээ хэмээн сурталчилгаагаа хийсэн Шангрила зочид буудал нээлтээ хийсэн долоо хоногтоо хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гэхдээ хүүхдүүдийн тоглодог паркийн талбайгаас хумсалсан тухай нь хэн ч дурссангүй. Уг зочид буудлын барилга дуусахын өмнөхөн гал гарсан нь Улаанбаатарын хүүхдүүдийн тоглох талбайгаас хулгайлсны уршиг. Тус буудалд байрлахын тулд хоногт 200 ам.доллараас багагүй хөлс төлдөг нь монголчуудын хэрэглээний өртөгтэй харьцуулахад хэт давсан өндөр ханш. Тэгээд ч монголчуудад бахархах их түүх бий. Дархан цаазат уулын ам өдгөө ямар болж хувирсныг бүү март. Өв соёлоо ирээдүйд ч энэ хэвээр хадгалахыг зорих нь зүйтэй юм” гэжээ.
Хэдийгээр доктор Энн Алтмэн твиттерт 168 дагагчтай ч, Шангрилаг шүүмжилсэн бичвэр нь 51 мянга гаруй хүн цахим ертөнцөд цааш нь түгээсэн байна.