“Khaan quest 2015” олон улсын сургууль энэ сарын 20-ны өдөр Зэвсэгт хүчний сургалтын төвд эхлэнэ. Энэ сургууль нь Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих чадавхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгждэг таван гол арга хэмжээний нэг юм.
Энэ жилийн сургуульд Монгол Улс, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Франц, Бүгд Найрамдах Чех Улс, Австрали, Бангладеш, Беларус, Канад, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Индонези, Япон, Пакистан, Польш, Тажикстан, Турк, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг 23 орны 1200 гаруй цэргийн алба хаагчид оролцоно БХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ.