Дорнод аймаг, Хөлөнбуйр хотын хамтын ажиллагааны хүрээнд Чойбалсан хотын “Найрамдал парк”-д Хөлөнбуйр гудамж байгуулахаар хоёр хотын удирдлагууд гэрээ байгуулж, шав тавьжээ. Энэ ажлын хүрээнд Хөлөнбуйр хотоос хоёр сая юанийн хөрөнгө гаргаж, 412 метр урт, 12 метр өргөнтэй зам барих юм. Түүний 10 нь явган хүний, хоёр метр нь дугуйн зам байхаар төлөвлөжээ. Энэ зам нь “Найрамдал” хаалганаас Хэрлэн голын эрэг хүртэл байх аж.