Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Янз бүрийн шалтгаанаар үс нь халцарсан буюу манайхны хэлдгээр халзан хүмүүс гоо сайхны хувьд өөртөө итгэлгүй, аль ч улиралд малгай өмсөн, толгойгоо нууж явдаг. Ийм хүмүүс үеийнхнээсээ хөгшин харагддагийг хүн бүр хэлдэг. Тэгвэл үс шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд нүүр ам, гоо заслын NEI эмнэлгийнхэн хийж байгаа юм байна. Энэхүү мэс засал нь богино хугацаанд үр дүнгээ өгдөг аж. Үсний өтгөн хэсгээс нь авч, халцарсан газарт шилжүүлэн суулгадаг уг ажилбарыг БНСУ-ын эмч нарын баг энэ сарын 26-нд NEI эмнэлэг дээр хийхээр болжээ.