Хорт хавдрын эсрэг эмийн борлуулалт ноднин 10.3 хувиар өсөж, 100 тэрбум ам.долларт хүрснийг “IMS Health” судалгааны хүрээлэнгийн тайланд дурджээ. Тэд 2018 он гэхэд дэлхийн хүмүүс ийм эмэнд 147 тэрбум ам.доллар зарцуулна гэсэн тооцоо гаргасан байна. Ингэхдээ эмийн зарцуулалт жил бүр 6-8 хувиар өснө гэж тооцсон аж. Тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд эмийн эрэлт өсөж, түүнд зарцуулах мөнгөн дүн нэмэгдэж буйг хорт хавдрын эсрэг эмчилгээнүүд сайжирч, өвчтэй хүмүүсийн нас уртсаж буйтай холбон тайлбарлажээ.
Хавдрын эсрэг эмэнд хамгийн их мөнгө зарцуулдаг орнуудыг АНУ 42.2 хувиар тэргүүлж, араас нь Герман, Франц, Их Британи, Испани, Итали жагсаж байна. Эмийн компаниуд 2010-2014 онд хавдрын эсрэг 45 эм шинээр үйлдвэрлэжн, борлуулж эхэлжээ. Гэвч 2009-2013 онд худалдаанд гаргасан 37 эмийн алийг нь ч өнгөрсөн жил олон улсад хэрэглээгүй байж. Харин энэ онд дээрх эмийг АНУ-д хамгийн түгээмэл хэрэглэж байгаа бол Герман, Их Британи улс удаалж байгаа аж. Тэгвэл хавдрын эсрэг үйлчилгээтэй шинэ эмийн талаас бага хувийг нь БНСУ, Испани болон Япон зах зээлдээ борлуулж байгаа юм байна.