Хэнтийн аймгийн Баян-Овоо суманд “Мотоциклиос татгалзаж, морьтойгоо ирцгээе” уриан дор зохион байгуулсан “Малчдын зөвлөгөөн”, Өмнөдэлгэр суманд болсон “Залуу малчдын чуулга уулзалт”-д аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Чулуунбат оролцжээ. Тэрбээр “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, түүнээс сэргийлэх ажлын өнөөгийн байдал”, “Өрх бүр бод малынхаа гэрэл зургийг авч альбомжуулах ажил”-ын явцтай танилцаж, ач холбогдлын талаар мэдээлэл өгчээ. Малчид бод малаа зурагжуулахыг санал нэгтэйгээр дэмжин, баяр наадмаас өмнө ажил хэрэг болгохоор болж, үүнд багийн Засаг дарга нар нь хяналт тавихаар болжээ.