Сэлэнгэ аймгийн ЗДТГ “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх” хөтөлбөр боловсруулан ажиллаж буй. Энэ хүрээнд Засаг дарга С.Бүрэнбат аймгаа шилдэг болгоход хувь нэмрээ оруулсан ерөнхий боловсролы 35 сургууль, МСҮТ гурав, 34 цэцэрлэгт талархал хадгалуулж, нум, сум гардуулан өгчээ. Монголын уламжлалт сурын харвааг хөгжүүлэх, бүх нийтийг жигд хамруулан өсвөр, залуу үеийнхэнд өвлүүлж, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, материаллаг бааз бэхжүүлэх зорилгоор тус аймгийнхан дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аж. Үндэсний сурын харвааны нум сумыг тус аймгийн Дулаанхаан тосгоны иргэд урладаг билээ.