Холливудын алдартай жүжигчид болох Шон Пенн, Шарлиз Терон хоёр нэг жил хагас хамт амьдарсныхаа дараа салахаар болсон тухай Америкийн Калифорни муж улсын хэвлэлүүд мэдээлжээ.
“Холливудын гайхалтай хос хуримаа энэ зуны сүүлээр хийнэ гэж бүгд хүлээж байсан боловч бүх зүйл өөрөөр эргэж, тэд саллаа” гэж KPCC радиостанц мэдээлсэн байна.
Шон Пенн, Шарлиз Терон хоёр 2013 оны 12 дугаар сараас болзож эхэлжээ. 2014 оны өвөл тэд Парис сүй тавьсан гэж хэд хэдэн хэвлэлүүдэд мэдээлж байв.
Харилцаагаа таслах шийдвэрийг өдгөө 39 настай Шарлиз Терон эхэлж гаргасан гэж “US Weekly” сэтгүүлд мэдээлж байна.