Улсын хэмжээнд улаанбурхны шинж тэмдэг илэрсэн 17083 хүн бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар уг өвчний нэмэлт дархлаажуулалтад 0-5 насны 371971 хүүхэд хамрагдахаас 342884 нь вакцин хийлгээд буй гэнэ. Тэдний 21 нь хөнгөн, 24 нь дунд, нэг хүүхдэд хүнд урвал явагджээ. Өдгөө ХӨСҮТ-д нийт 762 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас 493 нь улаанбурхантай байна.