Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтдийн нэгдсэн байгууллагыг шинжлэх ухаан, технологи, инженерийн салбарт ажиллаж байгаа бүсгүйчүүдийн бүтээлч оролцоогоор дамжуулан улс орнуудын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор, UNESCO-ийн дэмжлэгтэйгээр 1999 онд байгуулсан. Монголын эмэгтэйчүүд энэ байгууллагад 2012 онд гишүүнээр элссэнээс хойш анх удаагаа
Ази, Номхон далайн бүсийн эмэгтэй эрдэмтдийн олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулах эрх авчээ. “Боловсролын шинэчлэл ба инноваци” сэдвийн дор энэ сарын 25-27-нд Улаанбаатар хотноо уг арга хэмжээг зохион байгуулах юм байна. Тус хуралд Ази, Номхон далайн 60 гаруй гишүүн орны инженер, эрдэмтэд оролцох гэнэ.