
ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтай холбоотой нэгэн явдал цахим ертөнцийг доргиож байна. Тэрбээр саяхан Валаам дахь нэгэн сүмд зочлох үеэр автомашинаасаа бууж, арын суудлаас хүрмээ авахаар онгойлгох үеэр машинд нь улаан даашинзтай нэгэн бүсгүй сууж байгааг нь телевизийн мэдээгээр харуулжээ. Тэгвэл энэ бүсгүй хэн байж болох талаар янз бүрийн таамаг дэвшүүлж эхэлсэн байна.
Тэгвэл энэ бүсгүй хэн байж болох талаар дэлхий ертөнц янз бүрийн таамаг дэвшүүлэв. Тэдний нэг нь алдартай "Хаан ширээний тоглоом" цувралын улаан даашинзтай бүсгүй байж болох юм гэсэн таамаг дэвшүүлжээ.

Тэгвэл өөр нэг хэрэглэгч АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын орин Иванка Трамп гэсэн хувилбар ч дэвшүүлжээ.

Мэдээж энэ бол наргиа. Харин алдартай блог хөтөлдөг Незигар өөрийн уншигчдаасаа ерөнхийлөгчийн машинд хэн сууж болох талаар санал асуулга явуулсан бөгөөд энэ санал асуулгын үр дүнг танилцуулья.
- Алина Кабаева (Гимнастикч. В.Путины нууц амраг гэсэн яриа үргэлж дагадаг) 50%
- Холбооны аюулгүй байдлын дарга 23%
- Дмитри Песков (Путины хэвлэлийн төлөөлөгч) 20%
- Тихон Сретенски (Путины санваартан) 5%
- Людмила Путина (Ерөнхийлөгчийн экс эхнэр) 3%
Хэрэглэгчдийн зүгээс бас ОХУ-ын нэрт тагнуулч бүсгүй Анна Чапмэн гэсэн таамаг ч бас байжээ.
Харин Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песковын мэдээлснээр энэ бүсгүй бол Ерөнхийлөгчийн хамгаалалтын албанд ажилладаг гэнэ. Путины хувьд өөрийн хүрмээ авахаар хаалга онгойлгосон. Гэхдээ түүний хүрмийг хамгаалагч нь хэдийнэ аваад буучихсан байгааг бичлэг дээр тод харагдаж байна.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өөрийн хувийн амьдралаа ихэд нууцалдаг нэгэн. Түүний гэр бүлийн талаар мэдээллэхийг тус улсад хориглосон гэж барууныхан үздэг. Тиймээс сүүлийн хэдэн жил экс гимнастикч, бас улс төрч Алина Кабаеватай амрагийн харилцаатай хэмээн "харддаг" ч үүнийг баталж байсангүй. Харин нэгэн ярицлагадаа Путин ач, зээ нараа ханхүү, гүнж шиг өсгөхийг хүсдэггүй гэж ярьж байв. Тэрбээр энэ талаар "Миний ач зээ нарын нэг нь хэдийнэ сувилагчийн сургуульд сурч эхэлсэн. Би хүүхдүүдээ дээдсийн хүрээнийхэн шиг өсгөхийг хүсдэггүй. Тэднийг бусад энгийн иргэд шиг л хүн болохыг илүүд үздэг" гэж ярьжээ.