Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

“Нийгэм, эв нэгдлийн эдийн засаг” сэдвээр хуралдлаа

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага 2024 оны зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотод “Ази тивд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх Нийгэм, эв нэгдлийн эдийн засаг” сэдэвт бүс нутгийн хурлыг зохион байгуулсан.
2024-06-24

Уралдаанч хүүхдүүдийн гийнгоон дуу “тасрах” вий

Улсын баяр наадам болоход цөөхөн хоног үлдээд байна. Уяачид ч хурдан хүлгүүдийнхээ уяа сойлгыг тааруулан, бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг үзэх цаг дөхлөө. Наадамд морио түрүүлж, айрагдуулах нь уяачийн чадвараас гадна уралдаанч хүүхдийн хөдөлмөр чамлахааргүй их. Морины үсэргээ, сунгаанд явдлыг нь тааруулах, амраах, тэжээл бордоог нь өгөх гээд тэдний хамтын ажлын үр дүн баяр наадмаар тодордог. 
2024-06-24

Бэлчээрийн ургамлын гарц хэвийн байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал зургадугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд хэвийн байна.
2024-06-24

Хэнтий аймгийн Бэрх тосгонд шинэ дулааны станц ашиглалтад орлоо

Хэнтий аймгийн Бэрх тосгонд 1984 онд 18 мегаваттын дулааны станц анх ашиглалтад орж байжээ. Монгол Улсын Засгийн газраас 40 жилийн дараа тус тосгонд 21 мегаваттын дулааны станц барих төсөл хэрэгжүүллээ.
2024-06-24

Ахмад тамирчин Я.Дорж “Алтан-Од” шагналын эзэн болов

Олон улсын “Олимпын өдөр”-өөр Монголын үндэсний олимпын хорооны удирдлагууд уламжлал болсон баярын үйл ажиллагааг МҮОХ-ны “Бөртэ-Чоно” талбайд зохион байгуулав.
2024-06-24

“Дэрэн” клубийнхэн алтан цом өргөжээ

Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ сонирхуулахад, Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг бага насныхны футзалын грассрүүтс УАШТ-д 36 багийн 597 тамирчин өрсөлдөж, аваргуудаа тодруулжээ. Энэ удаа тэмцээнийг нэг ч ялагдалгүй хошуучлан эсрэг багийн хаалганд хамгийн олон гоол оруулсан амжилтаар Ч.Төрболд дасгалжуулагчтай “Дэрэн” клубийнхэн алтан цом өргөсөн юм. Тэдэнтэй түрүү байрын төлөө өрсөлдсөн “Хангарьд”-ынхан удаалж, “Улаанбаатар”-ын хөвгүүд хүрэл медаль хүртсэн бол“BCH лионс”-ын тоглогчид тусгай байр эзэллээ.
2024-06-24

Сүүдрийн хүүхэлдэйн урлагийг таниулах сургалтад 200 уран бүтээлчийг хамруулав

Түүнчлэн “Oda-2024” нь хүүхэлдэйн урлагийн эртний төрөл болох сүүдрийн хүүхэлдэйн хамгийн сүүлийн үеийн тренд, онцлог, гэрэл сүүдрийг ашиглах арга зүй, найруулах ур чадвар зэрэг онол болон практикийг хослуулснаараа онцлогтой юм. Энэ төслийг манай улсад таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх гэнэ. Сүүдрийн жүжгийн сургалтад мэргэжлийн урлагийн байгууллагын 200 орчим уран бүтээлчийг хамруулсан байна. Дээрх арга хэмжээг Монгол Улсын Соёлын яам, БНСУ-ын соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлсэн юм.
2024-06-24

Шүүх эрх мэдэл дэх гажуудал

УИХ-ын гишүүдийн ч, энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдийн ч бүрэлдэхүүнийг харахад шүүх эрх мэдлийн байгууллагад ажиллаж байсан нэг ч хүн байхгүй. Тийм атал тэд амьдралдаа туулж өнгөрөөгүй, огтоос судлаагүй зүйлээ гарцаагүй мэдэж байгаа юм шиг барим тавим ярьж, олон нийтийг шүүх эрх мэдлийн байгууллагуудтай эсрэгцүүлж яаж чаддаг байна аа гэдэгт асуудлын гол байгаа юм. Гайхалтай хэрэг шүү. 
2024-06-24

Хиймэл оюун ухааныг ашиглахдаа хүний нэр төрд ёс зүйтэй хандахыг уриалав

Их долоогийн орнуудын  50 дахь дээд хэмжээний уулзалт Италийн Апули мужид 2024 оны зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд боллоо. Дээд хэмжээний уулзалтад Их долоогийн бүлгийн гишүүн АНУ, Франц, Их Британи, Герман, Япон, Итали, Канад улсын төрийн тэргүүн, Европын Холбооны удирдлага хүрэлцэн ирсэн бол  Ромын Хамба лам Франциск урилгаар оролцов.
2024-06-24

Шинээр есөн чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүллээ

Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дараах есөн шинэ чиглэлийг үйлчилгээнд нэвтрүүлээд байна.
2024-06-24

Гамшиг, аюулт үзэгдлийн шалтгаанаар 12 хүн нас барав

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу зургадугаар сарын 17-23-ны хооронд  нийслэлийн 8 дүүрэг, 18 аймгийн 37 суманд аюулт үзэгдэл, ослын 205 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Д
2024-06-24

Сурвалжилга: Тяньжин боомт дээрх бөглөрөл машины импортыг гацааж байна

Тяньжин боомтын гацаа импортын машины нийлүүлтэд нөлөөлжээ. Автомашины импортын асуудал болоод үнийн талаарх сурвалжилгыг хүргэж байна.
2024-06-24

ШУУД: Малайзад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу мэдээлэл хийж байна

Малайзад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу тус улсад саяхан болсон шүүх хурлын үеэр Монголын төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилсэн асуудлыг ирүүлсэн баримттай нь мэдээлж байна.
2024-06-24

Гадаадад амьдардаг иргэдийн ирц 50 хувиас давжээ

Хилийн чанадад ажиллаж, амьдардаг13 095 иргэн төрийн сонгуульдаа оролцож, санал өгөхөөр бүртгүүлсэн билээ. Нийт 34 улсад Монголын дипломат төлөөлөгчийн 47 газар байрлаж буй юм. Иргэд энэ сарын 20-ноос эхлэн тухайн бүс нутгийнхаа 07.00 цагаас 23-ны 22.00 цаг хүртэл саналаа өгч байгаа. Санал авах үйл явц цагийн зөрүүнээс шалтгаалаад хамгийн сүүлд өнөөдөр АНУ-ын Сан-Франциско хотод 13.00 цагт дуусах аж. БНСУ-д хамгийн олон буюу 2983, АНУ-д 1862, Японд 1441, Австралид 1282 хүн бүртгүүлсэн юм. Мөн Египет, Кувейт улсад хамгийн цөөн буюу тус бүр 12 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ. 
2024-06-24

Мөрийн хөтөлбөр: АН хэрэгждэггүй мега төслүүдийг үргэлжлүүлнэ

Мөрийн хөтөлбөр: ХҮН эрчим хүчний хараат байдлаас гарах бодлого баримтлана
2024-06-24

Баасан гарагт согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглоно

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалтыг энэ сарын 28-ны баасан гарагт улс даяар зохион байгуулна. Хуульд зааснаар санал авах өдөр дараах үйл ажиллагааг хоригложээ.
2024-06-24

“Монполимет” группийн ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэв

“Монполимет” группийн “Тосон” үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэхийг ажилчид нь нийслэлийн Прокурорын газраас дахин шаардлаа. Тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосноос ажилчид нь цалингаа ч авч чадахгүй байгаа тул үйлдвэрийг хэвийн ажиллах боломжоор хангахыг дээрх байгууллагаас энэ сарын 7-нд шаардан жагсаж байсан юм. “Монполимет” группийн үйл ажиллагааг зогсоосон нь ажилчдынх нь хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл гэж тэд дахин өнгөрсөн баасан гарагт жагссан юм. Тэд үйлдвэрийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг холбогдох байгууллагуудаас шаардлаа. 
2024-06-24

Аргентины домогт хөлбөмбөгчин Лионель Месси 37 нас хүрч байна

Хөлбөмбөгийн спортын домог болсон тамирчин Лионель Андрес Месси Куччиттини 1987 оны зургадугаар сарын 24-нд Аргентин улсын Санта-Фэ мужийн Росарио хотод төржээ. Мөн тэрээр Родриго, Матиас гэж хоёр ахтай бөгөөд Мария Соль хэмээх эмэгтэй дүүтэй. 5 настайдаа Месси хүү анх аавынхаа дасгалжуулдаг хүүхдийн Грандоли багт хөлбөмбөг тоглож эхэлжээ. Аргентин довтлогчийн хөлбөмбөгийн замнал 1995 онд Ньюэллс багаас эхэлжээ.
2024-06-24