Хөтлөгч Р.Нямбаяр “Family feud” шоу нэвтрүүлгээр эргэн ирлээ
“Үнэн үү” ток шоугаар олны танил болж, өөрийн имиж, хөгжилтэй байдлаараа бусдаас ялгарч байсан хөтлөгч Р.Нямбаяр телевизийн салбарт харагдахаа болиод олон жил болсон билээ. Тэгвэл тун удахгүй STAR телевизийн бэлтгэн хүргэж буй алдарт "Family feud" шоу нэвтрүүлгийн хөтлөх үзэгч олонтойгоо уулзах нь ээ.
2023-12-22
“Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэн нээлээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхэн өдрийг тохиолдуулан “Богд хаан ба Олноо өргөгдсөн Монгол” үзэсгэлэнг өчигдөр Үндэсний номын санд нээлээ. Тус үзэсгэлэнг монголч судлаачдын “Эрдмийн хэлхээ” нийгэмлэг, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Манж Чин улсын 200 гаруй жилийн дарлалыг зогсоож, Монголынхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн зургийг үзэсгэлэнд дэлгэн, олон нийтэд үзүүлж байгаа аж. Түүнчлэн Богд хаан болон шашин, төрийн зүтгэлтнүүдийн түүхэн гэрэл зургийг сонирхууллаа. Тухайлбал, Дилов хутаг Б.Жамсранжавын хөргийг ч олон нийтэд танилцуулав. Тэрбээр Хатанбаатар Магсаржав, Догсомын Бодоо нартай Орос улсаас тусламж гуйхаар яваад, албан бичиггүй хэмээх шалтгаанаар Хиагтын хилээс буцаж байсан ажээ.
2023-12-22
Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар цасан сийлбэрийн тэмцээнд тэргүүллээ
ОХУ-ын Саха улсад зохион байгуулсан мөс, цасан сийлбэрийн олон улсын тэмцээнд Монголын зургаан сийлбэрчин гурван баг болж, гурван төрөлд өрсөлдсөн. Тус тэмцээний цасан сийлбэрийн төрөлд манайхан түрүүлж, шагналын хур буулгав. Мэлмий, ухаан, гарын ураар өвөрмөц бүтээл урласан уран сийлбэрчдээс Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар тэргүүн байрт шалгарч, алтан цомын эзэн боллоо. Мөн тэд нэг мөсний төрөлд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл олон мөсний төрөлд Н.Одсүрэн, О.Батхүү нар тусгай байр эзэлжээ.
2023-12-21
"Moon dance" хамтлаг дэлхийн аваргаас хүрэл мeдаль хүртлээ
"Moon Dance" бүжгийн хамтлаг 2023 оны Латин формейшн бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хүрэл медалийн эзэд болжээ. Эл тэмцээнд Монголоос “Moon dance” болон "Star" хамтлагууд оролцож, хоёулаа шилдэг зургаад багтан финалын шатнаа өрсөлдсөн юм.
2023-12-19
Монгол орны нутгаас олдсон эмээлийн судалгааг олон улсын сэтгүүлд хэвлэжээ
Монгол орны нутгаас илрүүлж, судалсан эртний эмээлийн талаарх өгүүллийг олон улсын “Antiquity journal” сэтгүүлд хэвлэжээ. Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулын агуйн оршуулгаас Монголын үндэсний музейн судлаачид 2014 онд Жужан улсын үед холбогдох модон эмээл илрүүлсэн юм байна. Энэ нь Монгол төдийгүй бүс нутгийн хэмжээнд олдоод буй хамгийн эртний зүймэл модон эмээл аж. Тухайн үед агуйн шарил тоногдсон талаар цагдаагийн байгууллагаас Монголын үндэсний музейн археологичдод мэдэгджээ. Хоёр талдаа арьсан оосортой, хар, улаан өнгөөр будсан хус эмээл, төмөр хошуу, модон харвааны хэрэгсэл, муммижуулсан морины үлдэгдэл зэрэг хэд хэдэн эд өлгийн зүйлийг цагдаа нар хураан авсан байсан аж.
2023-12-15
“Snow melody” тоглолт энэ сарын 23-нд болно
Улсын филармониос шинэ жилийн баярт зориулан тусгайлан толилуулдаг уламжлалт “Snow melody” тоглолтоо энэ сарын 23-нд хийхээр товложээ. Тус тоглолтод Төрийн шагналт “Баянмонгол” чуулга, “Бүдүүн муур” жааз клубийн залуу уран бүтээлчид оролцоно. Н.Наранбаатар, Э.Энх-Эрдэнэ, Г.Тэнүүн нар зочин уран бүтээлчээр оролцох бол удирдаачаар С.Саруул-Од ажиллана. 200 орчим уран бүтээлч оролцох хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт онцлог болох юм байна.
2023-12-15
"Алтан өд”-д өрсөлдүүлэх бүтээлүүдийг хүлээн авч эхэллээ
Утга зохиолын оны шилдэг бүтээлийг тодруулах “Алтан өд” наадмын энэ жилийн шалгаруулалтыг Монголын зохиолчдын эвлэлээс зарлалаа. Шалгаруулалтад 2023 онд уншигчдын хүртээл болсон утга зохиолын бүтээлүүдийг нийт есөн төрөлд өрсөлдүүлэх нь. Тухайлбал, яруу найраг, хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээл буюу романы төрөлтэй. Мөн хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл буюу өгүүллэг, туурь, тууж, баримтат, хүүхдийн, шог хошин, зөгнөлт, жүжиг, киноны зохиолын төрөлд бүтээлээ ирүүлж болох нь. Түүнчлэн утга зохиолын орчуулга болон шүүмж, судлалын шилдэг бүтээлийг шалгаруулах аж. Эдгээрээс гадна хүний эрхийг дээдэлсэн, жендерийн хэвшмэл ойлголт, хандлагыг эсэргүүцэх, халахад чиглэсэн, хүний язгуур эрхийг олон нийтэд сурталчилсан нэг бүтээлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслөөс тусгай шагнал гардуулахаар болжээ.
2023-12-15
Зургаан өвийг соёлын биет бус өвийн жагсаалтад оруулжээ
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах тухай 2003 оны конвенцын Засгийн газар хоорондын хорооны XVIII чуулган Бүгд Найрамдах Ботсвана Улсын Касане хотноо арванхоёрдугаар сарын 5–8-ны өдрүүдэд боллоо. Чуулганы хуралдаанаар хорооны гишүүн 24 орны шийдвэрээр зургаан өвийг соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах жагсаалтад, 45 өвийг төлөөллийн жагсаалтад бүртгэж, дөрвөн хөтөлбөрийг хадгалалт хамгаалалтын сайн жишээгээр сонгон баталгаажуулжээ.
2023-12-15
"Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо
Монгол Улсын түүхэнд хамгийн алдартай эртний нийслэл хотоор нэрийдсэн, ер нь манайд зохион байгуулж буй 3 дахь олон улсын кино наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэ кино наадам хүний эрхийн сэдвийг сонгосноороо онцлог байлаа. Анхдугаар “Хархорум” олон улсын кино наадамд нийт есөн орны 14 кино нэр дэвшсэн. Наадмын зохион байгуулагчид арванхоёрдугаар сарын 12-ны өдөр шилдгүүдээ тодрууллаа.
2023-12-13
"Утгын чимэг-2023" наадамд "Тамга" өгүүллэг тэргүүллээ
Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт зохиолч, орчуулагч, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг 2023" наадам өргөн дэлгэр, үзэх сонсох сонин сайхантай болж өнгөрлөө. Үгийн яруу сайхан эл наадмыг өнөө жил Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгууллаа.
2023-12-11
“Хархорум” олон улсын кино наадам нээлтээ хийлээ
Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл, Кино Гүүр Хөгжлийн холбоо хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам нээлтээ хийлээ.
“Хархорум” Олон улсын кино наадам нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Хүний эрх 75” буюу хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.
“Хархорум” Олон улсын кино наадам нь арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулах юм. Наадмын нээлтэд олон улсын уран бүтээлчид болоод кино найруулагчид, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.
2023-12-08
“Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэн нээнэ
“Сүүдэр” агентлагийн дэргэдэх “Pixels” нэгдэл, “Гудам” фото клубээс хамтран “Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээнэ. Энэ сарын 11-нийг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэн нь залуу гэрэл зурагчдыг дэмжих зорилготой аж. Үүнд 27 оролцогчийн нийт найман сэдвээр авсан шинэ бүтээлүүдийг дэлгэх юм байна. Санаачлагчид гудамжны гэрэл зургийг алдаршуулж, үүгээр нийгмийн тусгалыг харуулахыг зорьжээ. Тус үзэсгэлэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооныхон болон олон улсын хэвлэлийн гэрэл зурагчин Максим Мармур оролцож, залуу уран бүтээлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлэх гэнэ.
2023-12-06