Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Соёл урлаг

“Баавгайн хөндий”-г үзэгчдэд хүргэнэ 

Олон улсын наадмуудаас 20 гаруй шагнал авч, баримтат киноны төрөлд түүхэн дээд амжилт тогтоосон “Баавгайн хөндий”-г монгол үзэгчдэд хүргэх нь. Дэлхийн “уушги” болсон таван тивийн онгон байгаль, ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа байгаль хамгаалагчдын амьдралыг уг кинонд үзүүлжээ. Гол үзэл санаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлж, хүн төрөлхтөн, ялангуяа шийдвэр гаргагчид байгаль хамгаалалд анхаарлаа хандуулах ёстойг ойлгуулахад чиглэсэн аж. Францын ARTE телевизийн найруулагч Хамид Сардар ерөнхий найруулагчаар ажилласан уг киноны гол дүрийг Байгаль орчны гавьяат ажилтан, Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх бүтээсэн юм. Эл бүтээлийг энэ сарын 8-нд “Шангри-Ла” дахь “Өргөө” кинотеатрт гаргах гэнэ. 
2023-12-05

​​​​​​​“Хархорум” олон улсын кино наадмын 2023 оны сэдэв нь ХҮНИЙ ЭРХ

"Кино Гүүр Хөгжлийн Холбоо"-ноос Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлтэй хамтран жил бүр зохион байгуулах “ХАРХОРУМ” Олон улсын кино наадмыг зохион байгуулах гэж байна.
2023-12-04

“Алтан үзэг” наадамд давхардсан тоогоор 333 оюутан оролцов

13 дахь удаагийн “Алтан үзэг” улсын наадам уржигдар боллоо. Тус наадамд оролцох оюутнуудын бүтээлийг өнгөрсөн сарын 24 хүртэл хүлээн авсан аж. Энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өрсөлдсөн нь наадмын оролцогчдын хүрээ тэлж буйг харууллаа. Оролцогчид таван төрөлд өрсөлддөг билээ. Тэдгээрт давхардсан тоогоор 333 оюутан оролцсон байна. Мультмедиа нийтлэлийн төрөлд 26, радиогийнход 21, телевизийн нэвтрүүлгийн 24, нийтлэлийн 67, нийгмийн рекламын 35 бүтээл хүлээн авч, шилдгүүдээ шалгарууллаа. 
2023-12-04

 Түүхэн барилгад “дайсагнахгүй”, халдахгүй байх шалтгаан 

Урсгал засвар, хүчитгэл хийхгүй байсаар “Ашиглалтын шаардлага хангахгүй”, “Үйл ажиллагаа явуулах боломжгүй” хэмээн актлаад нураачихдаг. Үгүй бол өргөтгөн шинэчилж, засаж сайжруулах нэрийдлээр суурин дээр нь өөр зориулалттай барилга, байгууламж босгочихно.
2023-12-04

“Утгын чимэг” наадмын анхны тэргүүн байрыг Л.Түдэв хүртэж байжээ

Монгол Улсын төрийн  гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, Орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч, суут эрдэмтэн, нэрт орчуулагч Цэндийн Дамдинсүрэнгийн 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг- 2023" богино өгүүллэгийн наадам арванхоёрдугаар сарын 10-нд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт болно.
2023-12-04

“Хархорум” олон улсын кино наадам болно

“Хархорум” олон улсын кино наадам арванхоёрдугаар сарын 7-12-нд болно “Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ-аас Монголын кино урлагийн зөвлөлтэй хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг жил бүр зохион байгуулдаг.
2023-11-30

"Утгын чимэг- 2023" наадам Дорнод аймагт болно

Монгол Улсын төрийн 3 удаагийн шагналт, ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 115 жилийн ойд зориулсан "Утгын чимэг- 2023" болно
2023-11-30

“Гамлет”-ыг өнөөдрөөс буйдан дээрээ тухланхан үзэх боломжтой

“Гамлет”-ыг өнөөдрөөс буйдан дээрээ тухланхан үзэх боломжтой
2023-11-28

“БОЛОР ЦОМ“ яруу найргийн наадмын шилдэг шүлгүүд

41 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам энэ сарын 26-нд Улаанбаатар хотноо боллоо. Энэ удаагийн наадамд яруу найрагч С.Начин тэргүүлж, “Болор цом”-ын эзнээр шалгарсан юм. Дэд байрыг яруу найрагч Д.Галсансүх, гуравдугаар байрыг Э.Гантулга нар эзэллээ. Тусгай байрт О.Элбэгтөгс, М.Дэвээжаргал нар шалгарав. Шилдгээр тодорсон яруу найрагчдын сүүлийн шатанд уншсан шүлгүүдийг уншигчдадаа хүргэе. 
2023-11-28

Морин хуурын чуулга Шанхай хотноо тоглов

Монгол Улсын Ардын Их Хурлаас Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд толилуулав.
2023-11-28

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум боллоо

Монгол Улс соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг эдийн засгийн тэргүүлэх салбар болгож, дэлхийд өрсөлдөх чадварыг дэмжих бодлогоо тодорхойлох зорилго бүхий "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форум 2023" өчигдөр зохион байгууллаа.
2023-11-28

М.Номин: Балетын сургуулийн тайлан тоглолтыг анх үзээд хичээллэхийг хүссэн

-Би таван настайгаасаа балетаар хичээллэсэн. “Сильфида” балет, төгөлдөр хуурын сургуулийн тайлан тоглолтыг үзээд балетаар хичээллэх хүсэл анх төрсөн юм. Тэгээд “Энэ сургуульд явбал зөвшөөрөх үү” гэж ээж, ааваасаа гуйхад дуртай нь аргагүй зөвшөөрч байлаа. Анх удаа бэлтгэл хийхэд хэцүү санагдсан л даа. Харин яваандаа дасаж, илүү зоригтой болсон. 
2023-11-27

 Э.ХҮСЛЭН: Алдаа гаргахгүй байхыг үргэлж хичээдэг 

-Олон төрлийн жүжигт давхар бэлдэж байлаа. Тийм болохоор энэ удаагийн уралдаанд сайн бэлдэж чадаагүй. Бас тэмцээний үеэр ханиадтай байсан. Гэхдээ өвдсөн үедээ бэлтгэл хийх нь яагаад ч юм надад өөртэйгөө тэмцээд ялж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Магадгүй энэ нь миний султал байх. 
2023-11-27

Морин хуурын чуулга Шанхай хотноо тоглолоо

Монгол Улсын Ардын Их Хурлаас Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга “Монголын сайхан орон” тоглолтоо БНХАУ-ын Шанхай хотын Симфони оркестрын их танхимд толилуулав.
2023-11-27

Буган чулуун хөшөө болон хүрлийн үеийн дурсгалуудыг танилцуулж байна

“Монголын эртний далайн амьдрал - эрдэмтэн, профессор Ч.Минжингийн палеонтологийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр” тусгай үзэсгэлэнг нээн толилуулж байна.
2023-11-27

“СЭРСЭН ТАЛ"-ын 39 жилийн ойг тэмдэглэнэ

39 дэх жилийн хүндэтгэлийн тоглолтыг арваннэгдүгээр сарын 27-нд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна.
2023-11-27

Монгол шог зураач дэлхийн аварга боллоо

Олон улсын шог зураачдын нийгэмлэгийн 32 дахь чуулган АНУ-ын Лос-Анжелес хотод болжээ. Уг чуулганы үеэр дэлхийн хамгийн хурдан зурдаг шог зураач шалгаруулах уралдаан болжээ. Манай улсаас зураач, яруу найрагч Л.Мөнхтөр уг уралдаанд түрүүлж, дэлхийн хамгийн хурдан шог зураач цол, аваргын цом гардсан байна. Олон улсын 250 гаруй зураачтай өрсөлдсөнөөр тэрбээр тэргүүлсэн аж. Оролцогчид 30 минутад мэргэжлийн шаардлага хангасан 12 зураг зурах даалгавар авсан байна. Эл хугацаанд Л.Мөнхтөр даалгавраа давуулан биелүүлж, 44 зураг зурснаар тэргүүн байрт шалгарсан гэнэ. 
2023-11-27

Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр санал авч эхлэв

Монголын аялал жуулчлалын холбооноос “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд жуулчид олноороо зорин очдог урлаг соёлын болон үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилготой аяныг эхлүүлээд байна. Тус холбооныхон үүний хүрээнд аялал жуулчлалын салбарынхнаас үйлчилгээний байгууллагуудтай холбоотой санал асуулгыг авсны үндсэн дээр тухайн газруудад зөвлөмж хүргүүлэх аж. Эхний ээлжид Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээтэй холбоотой санал асуулгыг авч эхэлжээ.
2023-11-27